Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний тогтолцоог Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) бий болгож хөгжүүлсэн юм. 1919 онд Үндэстнүүдийн лигийн бүтцийн нэгж болгон ОУХБ-ыг байгуулжээ. ОУХБ нь 1946 онд НҮБ-ын анхны төрөлжсөн байгууллага болсон байна. Дэлхийн 187 улсыг эгнээндээ нэгтгэсэн. НҮБ-ын тогтолцоон дотроо Засгийн газар, ажил олгогчид, ажиллагчдын төлөөлөл (Түншлэгч талууд)-өөс бүрдддэг гурван талт бүтэцтэй цорын ганц байгууллага юм.

Монгол Улс 1968 оны 5-р сарын 24-ний өдөр ОУХБ-д гишүүнээр элссэн.

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ нь ОУХБ-ын түншлэгч талууд Олон улсын хөдөлмөрийн бага хурлаараа хэлэлцэн баталсан эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү хэм хэмжээг конвенц, протокол, эсвэл зөвлөмж хэлбэрээр гаргадаг. ОУХБ-ын гишүүн улс конвенцид нэгдэн орж болох бөгөөд нэгдэн орсны дараа заавал дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

ОУХБ нь 2024 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар нийт 191 конвенц, 6 протокол, 208 зөвлөмж баталсан байна. Олон хөдөлмөрийн хэм хэмжээний мэдээллийг агуулдаг ОУХБ-ын NORMLEX өгөгдлийн санд normlex.ilo.org цахим хаягаар орж үзнэ үү.

ОУХБ-ын Удирдах зөвлөл дараах 10 конвенцийг хөдөлмөрийн хүрээний суурь эрх ба үндсэн зарчмыг тусгасан суурь конвенц болохыг нь тодорхойлсон. Үүнд:

 

  • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц, 1948 (№ 87);
  • Зохион байгуулах болон хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенц, 1949 (№ 98);
  • Албадан хөдөлмөрийн тухай конвенц, 1930 (№ 29);
  • Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц, 1957 (№ 105);
  • Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц, 1973 (№  138);
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенц, 1999 (№ 182);
  • Тэгш шан хөлсний тухай конвенц, 1951 (№ 100);
  • Ялгаварлахгүй байх (Ажил эрхлэлт болон ажил, мэргэжил) тухай конвенц, 1958 (№ 111);
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенц, 1981 (№ 155);
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны хүрээний тухай конвенц, 2006 (№ 187).

Түүнчлэн ОУХБ-ын Удирдах зөвлөл дараах 4 конвенцийг засаглалын буюу тэргүүлэх ач холбогдол бүхий конвенци болохыг нь тодорхойлсон. Үүнд:

 

  • Хөдөлмөрийн хяналтын тухай конвенц, 1947 (№ 81);
  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай конвенц, 1949 (№ 98);
  • Хөдөлмөрийн хяналт (Хөдөө аж ахуй дахь) тухай конвенц, 1969 (№ 129);
  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай конвенц, 1976 (№ 144).

Манай улс одоогоор 21 конвенцид нэгдэж орсон байна. Эдгээрээс 20 конвенци хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

ОУХБ-ын суурь 10 конвенцид Монгол Улс нэгдэж орсон байдлыг дараах хүснэгтээс үзнэ үү.

ОУХБ-ын суурь конвенцид Монгол Улс нэгдэж орсон байдал

ОУХБ-ын суурь 10 конвенциМонгол Улс нэгдэж орсон огноо
1Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц, 1948 (№ 87)1969 оны 6-р сарын 3
2Зохион байгуулах болон хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенц, 1949 (№ 98)1969 оны 6-р сарын 3
3Албадан хөдөлмөрийн тухай конвенц, 1930 (№ 29)2005 оны 3-р сарын 15
4Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц, 1957 (№ 105)2005 оны 3-р сарын 15
5Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц, 1973 (№  138)2002 оны 12-р сарын 16
6Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенц, 1999 (№ 182)2001 оны 2-р сарын 26
7Тэгш шан хөлсний тухай конвенц, 1951 (№ 100)1969 оны 6-р сарын 3
8Алагчилахгүй байх (Ажил эрхлэлт болон ажил, мэргэжил) тухай конвенц, 1958 (№ 111)1969 оны 6-р сарын 3
9Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенц, 1981 (№ 155)1998 оны 2-р сарын 3
10Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны хүрээний тухай конвенц, 2006 (№ 187)Одоогоор нэгдэж ороогүй байгаа

Эх сурвалж:

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142

 

ОУХБ-ын засаглалын буюу тэргүүлэх ач холбогдол бүхий 4 конвенцид Монгол Улс нэгдэж орсон байдлыг дараах хүснэгтээс үзнэ үү.

 

ОУХБ-ын засаглалын буюу тэргүүлэх ач холбогдол бүхий конвенцид Монгол Улс нэгдэж орсон байдал

ОУХБ-ын засаглалын буюу тэргүүлэх ач холбогдол бүхий 4 конвенци

Монгол Улс нэгдэж орсон огноо

1

Хөдөлмөрийн хяналтын тухай конвенц, 1947 (№ 81)

Одоогоор нэгдэж ороогүй байгаа

2

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай конвенц, 1949 (№ 98)

1969 оны 6-р сарын 3

3

Хөдөлмөрийн хяналт (Хөдөө аж ахуй дахь) тухай конвенц, 1969 (№ 129)

Одоогоор нэгдэж ороогүй байгаа

4

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай конвенц, 1976 оны (№ 144)

1998 оны 8-р сарын 10

Эх сурвалж:

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142

       Монгол Улс нэгдэж орсон, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад конвенцийн нэр, нэгдэж орсон огнооны талаарх мэдээллийг дараах хүснэгтэд үзнэ үү.

Монгол Улс нэгдэж орсон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад конвенци

ОУХБ-ын конвенци

Монгол Улс нэгдэж орсон огноо

1

Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай конвенци, 1948 (№ 88)

2015 оны 4-р сарын 17

2

Эхчүүдийг хамгаалах тухай конвенци, 1952 (№ 103)

1969 оны 6-р сарын 3

3

Газар дор буюу уурхайд ажиллах хүмүүсийн насны доод хязгаарын тухай конвенци, 1965 (№ 123)

1981 оны 12-р сарын 3

4

Ажилтны төлөөлөгчдийн тухай конвенци, 1971 (№ 135)

1996 оны 10-р сарын 8

5

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай конвенци, 1983 (№ 159)

1998 оны 2-р сарын 3

6

Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенци, 1988 (№ 167)

2020 оны 11-р сарын 5

7

Уул уурхай дахь аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенци, 1995 (№ 176)

2015 оны 11-р сарын 26

8

Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай, 1997 (№ 181)

2015 оны 4-р сарын 17

9

Далайн хөдөлмөрийн тухай конвенци, 2006

2015 оны 9-р сарын 1

Эх сурвалж:

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142

Монгол Улс соёрхон баталсан ОУХБ-ын конвенци нь манай улсын олон улсын гэрээний эх сурвалжийн нэг болно. Иймд ОУХБ-ын конвенц нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ (Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг). Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн зохицуулалт оруулсан байдаг. Иймд хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах, нийцүүлж өөрчлөх үед олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг загвар байдлаар ашиглана.

Мөн хөдөлмөр, нийгмийн бодлого боловсруулах, хөдөлмөрийн маргаан зохицуулах механизм, хөдөлмөрийн удирдлага, хяналтыг сайжруулах, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгоход ОУХБ-ын конвенци, зөвлөмжийг удирдамж болгон ашиглаж болно.

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ үндэсний хууль тогтоомжид хараахан тусгагдаагүй байсан ч хамтын гэрээний агуулга нь тэдгээрээс үүдэлтэй байж болдог.

Аж ахуй эрхлэгч, ажил олгогчид үнэт зүйлс, ёс зүйн хандлага, компанийн засаглал, нийгмийн хариуцлагаа тодорхойлох, тэдгээрийг баримтлан үйл ажиллагаагаа зохион байгуулахын тулд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг ашигладаг болсон.  

ОУХБ-ын дараах үндсэн 2 баримт бичгийг компанийн засаглал, нийгмийн хариуцлагыг сайжруулах хүрээнд удирдамж болгон ашиглаж болно. Үүнд:

  1. Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн тухай ОУХБ-ын 1998 оны тунхаглал (https://www.ilo.org/ilo-declaration-fundamental-principles-and-rights-work );
  2. Үндэстэн дамнасан үйлдвэрлэл эрхлэгчид, нийгмийн бодлогын асуудлын зарчмын гурван талт зөвшилцлийн тунхаглал (https://www.ilo.org/ilo-department-sustainable-enterprises-productivity-and-just-transition/areas-work/tripartite-declaration-principles-concerning-multinational-enterprises-and )

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага. ilo.org    
  • Аж ахуй эрхлэгчдэд Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний талаар Туслалцаа үзүүлэх алба

https://www.ilo.org/ilo-department-sustainable-enterprises-productivity-and-just-transition/areas-work/ilo-helpdesk-business-international-labour-standards         

  • Олон улсын хөдөлмөрийн конвенци, зөвлөмжүүдэд хамаарах дэг журмын талаарх гарын авлага, 2019

 Англи хэл: 

https://www.ilo.org/sites/default/files/wcmsp5/groups/public/%40ed_norm/%40normes/documents/publication/wcms_697949.pdf       

Монгол хэл

https://www.ilo.org/publications/handbook-procedures-relating-international-labour-conventions-and-2?lang=mn

  • Тоглоомын дүрэм: Хэм хэмжээ тогтоохтой холбогдсон ОУХБ-ын үйл ажиллагааны тухай танилцуулга (Зуун жилийн ойн хэвлэл, 2019)

 Англи хэл:

https://www.ilo.org/sites/default/files/wcmsp5/groups/public/%40ed_norm/%40normes/documents/publication/wcms_672549.pdf

Монгол хэл

https://www.ilo.org/publications/rules-game-introduction-standards-related-work-international-labour?lang=mn

  • Монгол Улсын соёрхон баталсан конвенциуд

Англи хэл:

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142    

Монгол хэл

https://legalinfo.mn/mn/law?page=law&cate=29&active=1&sort=title&page=1

https://mlsp.gov.mn/page/detail/2916

https://mfa.gov.mn/олон-улсын-хөдөлмөрийн-байгууллагын

 

  • Cоёрхон баталсан конвенцийн хэрэгжилтийн тухай тайлан, Конвенци, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооны ажиглалт, шууд хүсэлт, Засгийн газраас ирүүлсэн хариулт, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын санал

Англи хэл:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=1000:11110:0::NO:11110:P11110_COUNTRY_ID:103142

 

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=1000:14000:0::NO:14000:P14000_COUNTRY_ID:103142

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрхийг хамгааалах тухай конвенц, 1948 (№ 87):

Ажилчид болон ажил олгогчид нь ямар ч ялгаагүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүй өөрийн саналаар байгууллага байгуулах, түүнчлэн тэдгээр байгууллагад гагцхүү дүрэмд нь захирагдах нөхцөлтэйгөөр элсэн орох эрхтэйг баталгаажуулахыг энэхүү суурь конвенци Гишүүн улсууддаа үүрэг болгосон байдаг. Энд дурдсан “байгууллага” гэсэн нэр томъёонд ажилчид, ажил олгогчдын ашиг сонирхлыг хангах, хамгаалах зорилго бүхий ажилчид эсвэл ажил олгогчдын аль ч байгууллага хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 9.2-т “Эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхийг 1991 онд батлагдсан “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль”-иар баталгаажуулсан болно. Харин ажил олгогчид эвлэлдэн нэгдэх эрхээ Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1 дэх хэсэгт зааснаар батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах зэрэг хүн амд нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтан, албан хаагч эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ байгуулахыг санаачлах эрхтэй.

Энэхүү конвенцийн эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

 

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312232:NO

Ажилчид хөдөлмөр эрхлэлттэй нь холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн эсрэг чиглэсэн алагчилах аливаа үйлдэл, тухайлбал, үйлдвэрчний эвлэлд элсэхгүй байх буюу үйлдвэрчний эвлэлээс гарахыг хөдөлмөр эрхлэх нөхцөл болгож тавих, үйлдвэрчний эвлэлийн гишүүн учраас, түүнчлэн ажлын бус цагаар эсхүл ажил олгогчийн зөвшөөрөлтэйгөөр ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсон шалтгаанаар ажилчныг ажлаас халах буюу өөр бусад байдлаар хохироохоос зохих ёсоор хамгаалуулна.

Энэхүү конвенцийн 3-р зүйлд “Өмнөх зүйлүүдэд тодорхойлсон зохион байгуулах эрхийг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд үндэсний нөхцөл байдалд тохирсон бүтцийг бий болгоно” гэж заажээ.

Ажил олгогчдын болон ажилчдын байгууллагууд үүсэн байгуулагдах, үйл ажиллагаа явуулах, удирдлагаа хэрэгжүүлэхэд бие биендээ саад учруулах, эсвэл төлөөлөгч, гишүүдийн зүгээс оролцох аливаа үйлдлээс зохих ёсоор хамгаалуулна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 11.1-д ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гаргахыг хориглосон шударга бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлон заасан бол 11.2-т ажилтан, ажилтны төлөөлөгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гаргахыг хориглосон шударга бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлсон.

Энэхүү конвенцийн 4-р зүйлд зааснаар хамтын гэрээ байгуулах замаар хөдөлмөрлөх нөхцлийг зохицуулах үүднээс шаардлагатай тохиолдолд ажил олгогч болон ажил олгогчийн байгууллага, ажилчдын байгууллагын хооронд сайн дурын үндсэн дээр хэлэлцээ хийх бүтцийг бүрэн хөгжүүлэх болон ашиглахыг дэмжих арга хэмжээг үндэсний нөхцөлд тохируулан авч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн “Хамтын хэлэлцээ” гэсэн гуравдугаар бүлэг нь хэлэлцээ хийх бүтцийг бүрэн хөгжүүлэх болон ашиглахыг дэмжихэд чиглэгдсэн байдаг.

Энэхүү конвенцийн эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

 

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312243:NO

Аж ахуйн нэгж, байгууллага нь албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээнэ.

Энэхүү конвенцид зааснаар “Албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр” гэж ямар нэг шийтгэл хүлээлгэхээр айлган сүрдүүлж аливаа этгээдээр гүйцэтгүүлэх, чингэхдээ уг этгээд нь өөрөө сайн дураар гүйцэтгэхийг санал болгооогүй бүх ажил буюу үйлчилгээг хэлнэ.

Конвенцийн 2-р зүйлийн 2 дахь хэсэгт албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрт үл хамаарах дараах ажил үйлчилгээг тодорхойлон заажээ. Үүнд:

 

  • Цэргийн алба заавал хаахыг заасан хуулийн дагуу цэвэр цэргийн шинжтэй ажил гүйцэтгэхтэй холбогдсон аливаа ажил буюу үйлчилгээ;
  • Өөрийгөө бүрэн удирдах улсын иргэний хувьд хүлээсэн иргэний ердийн үүргийн хэсэг болох аливаа ажил буюу үйлчилгээ;
  • Шүүхийн шийдвэрээр ногдуулсан шийтгэлийн үр дүнд аливаа этгээдээр гүйцэтгүүлэх ажил буюу үйлчилгээ, гэхдээ уг ажил буюу үйлчилгээг төрийн эрх бүхий байгууллагын хяналтан дор гүйцэтгэх бөгөөд тэрхүү этгээдийг хувь хүн, компани, эсхүл нийгэмлэгийн мэдэлд хөлслөх буюу шилжүүлэхгүй байх ёстой;
  • Онцгой тохиолдолд, өөрөөр хэлбэл, дайн буюу гамшгийн үед эсхүл гамшиг тулгарсан үед, тухайлбал, гал түймэр, үер, өлсгөлөн, газар хөдлөлт, гоц халдварт өвчний тархалт, амьтан, шавьж буюу ургамлын хортон шавьжны нүүдэл, ер нь нийт хүн ам буюу хүн амын хэсэг амьд явах буюу хэвийн амьдрахад аюул учруулах аливаа нөхцөл байдалд гүйцэтгэх аливаа ажил буюу үйлчилгээ;
  • Бүлэглэлийн шууд ашиг тусын тулд тухайн бүлэглэлийн гишүүдийн гүйцэтгэдэг бөгөөд тиймээс тухайн бүлэглэлийн гишүүдийн иргэний ердийн үүрэг гэж үзэж болох хамтын шинжтэй жижиг үйлчилгээ, гэхдээ энэ үйлчилгээ хэрэгтэй эсэх талаар бүлэглэлийн гишүүд буюу тэдний шууд төлөөлөгчтэй зөвлөлдөх ёстой.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох, “Албадан хөдөлмөрлүүлэх” гэж юуг ойлгох, албадан хөдөлмөрлүүлэхэд үл хамаарах ажил үйлчилгээг тодорхойлох,  хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлэхэд зуучилсан, зохион байгуулсан хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтууд тусгагдсан.

Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлд “Бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж, эсхүл хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж цалин хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Энэхүү конвенцийн эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

 

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312174:NO

Энэхүү Конвенцид нэгдэн орсноор манай улс хүүхдийн хөдөлмөрийг бүрмөсөн устгах үндэсний бодлогыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг өсвөр үеийнхний бие бялдар болон оюун ухааны хөгжил бүрэн гүйцэд төлөвших насанд хүргэхээр аажмаар нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн болно.

Конвенцийн 2-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн насны доод хязгаар нь бүрэн бус дунд боловсрол эзэмших нас байх бөгөөд энэ нь ямар ч тохиолдолд арван таван наснаас доошгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 142.1 дэх хэсэгт “15 насанд хүрээгүй хүнээр энэ хуулийн 142.3, 142.5-д зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно” гэж заасан байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 142.3 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй нөхцөлд 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142.5 дахь хэсэгт зааснаар 15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаар хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг үндэслэн хүүхдийн эрхийн улсын байцаагч тухай бүр зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болохоор зохицуулсан.

Энэхүү конвенцийн эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

 

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312283:NO